Монгол Улсын төрийн далбааг Сүхбаатарын талбайд мандууллаа /2021.06.25/

12+
12+

день назад

ПожаловатьсяНарушение авторских прав
12+
12+

день назад

ПожаловатьсяНарушение авторских прав
12+
12+

день назад

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулж Сүхбаатарын талбайд төрийн далбаа мандууллаа. Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тангараг өргөхөөс өмнө болсон энэхүү ёслолын арга хэмжээ нь төрийн их хүндэтгэлийн утга агуулгатай юм. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлэг тэмдэг нь төрийн сүлд, туг далбаа, тамга, дуулал мөн. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ хэмээн заасан байдаг. Ташрамд дурдахад манай улс 2008 оноос хойш жил бүрийн долоодугаар сарын 10-ны өдрийг Төрийн далбааны өдөр болгон тэмдэглэдэг болсон юм. #MNB #МонголынМэдээ #ЦагийнХүрд

Название:

Монгол Улсын төрийн далбааг Сүхбаатарын талбайд мандууллаа /2021.06.25/

Категория:

Разное