Х.Тэмүүжин: УИХ-ыг Засгийн газрын хуулийн хэлтэс шиг хардаг хандлагаа зогсоо.
Х.Тэмүүжин: УИХ-ыг Засгийн газрын хуулийн хэлтэс шиг хардаг хандлагаа зогсоо. 12 сарын 30 нд өргөн бариад 31 нд батлуулах гээд орж ирж байна. УИХ-ын гишүүдэд өнөөдөр өглөө материалыг тараасан. Хэрэгжих хугацаа нь 2027 оны 01 сарын 01. Өөрөөр хэлбэл жилийн дараа. Та бүхэн үнэхээр ард түмний нурууд дээр татварын дарамт их байна гэж үзэж байгаа бол жилийн өмнө өргөн барьсан байгаа НӨАТ татварыг бууруулах хуулийн төсөл шийдэх бүрэн боломжтой байсан. Иргэдээ боддог татварыг багасгая гэсэн чин сэтгэл байгаа бол ээлжит бусаар он гараад хурлаа зарлаад яв. Ардчилсан намын бүлэг дээр та бүхний энэ ойлгомжгүй байдлаас болж асуудал хэлэлцэж чадахгүй байна. Ажил хэрэгч санал гаргаад бүлгүүдтэйгээ ярилцаад явахад бүрэн боломжтой. Гэтэл батлахгүй бол ардчилсан намыг ард түмний эсрэг байгаа гэж нийгэмд харлуулах ПР хийнэ гээд давхар бодол тээдэг. УИХ харилцан ярилцаж, нам харгалзахгүй зарчмын асуудлаа ярилцаад улс орны бодлогоо яриад явах ёстой. Энд байгаа ард түмний төлөөллийг хүндэтгэхгүй байгаа юм чинь гудамжинд иргэдийн өмнө жүжиг тоглодог юм байна
Название:
Х.Тэмүүжин: УИХ-ыг Засгийн газрын хуулийн хэлтэс шиг хардаг хандлагаа зогсоо.
Категория:
Разное